
УРТЫН ДУУ ДУУЛААЧДЫН
“ҮЛЭМЖИЙН ЧАНАР”
ОЛОН УЛСЫН II УРАЛДААНЫ ДҮН
Гурван жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг уртын дуу дуулаачдын “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” Олон улсын II уралдаан энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойтой давхцаж буй тул уг түүхэн ойд зориулан “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн нэрэмжит” болгон зарлаж, зохион байгууллаа.
“ҮЛЭМЖИЙН ЧАНАР” уралдааны шүүлтийн зарчмыг дэлхийн нэр хүндтэй олон улсын дуулаачдын уралдаанд баримталдаг үнэлгээний зарчим, туршлагад түшиглэн, монгол уртын дууны өвөрмөц онцлогт нийцүүлэн боловсруулж, анхдугаар уралдаанаас эхлэн мөрдөж ирсэн билээ.
II шатанд оролцогч бүр удирдамжийн дагуу “Эртний сайхан”, “Асрын өндөр”, “Дуртмал сайхан”, “Бударч харагдах хангай”, “Сэрүүн сайхан хангай” гэсэн 5 дуунаас 2-ыг сонгон, өөрийн хоолойн чадлыг илэрхийлэх нэг уртын дууг өөрийн сонголтоор, нийт 3 дууг тус бүр 3 түрлэгээр дуулж оролцов.
Дуу тус бүрийг 7 шүүгч
1.Техникийн ур чадвар,
2.Дуу хоолой,
3.Уран сайхны тайлал ба илэрхийлэл,
4.Уртын дууны уламжлалт хэв ба угсаатны онцлог гэсэн үндсэн 4 шалгуураар үнэлэв.
Шүүгчдийн үнэлгээг нэгтгэхдээ trimmed mean буюу туйлын үнэлгээг хасаж дундажлах зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл, 7 шүүгчийн үнэлгээнээс хамгийн өндөр болон хамгийн бага тус бүр нэг үнэлгээг хасаж, үлдсэн 5 шүүгчийн онооны дунджаар тухайн дууны эцсийн үнэлгээг тогтооно. Ингэснээр аль нэг шүүгчийн хэт өндөр, эсвэл хэт бага үнэлгээ нийт дүнд давамгай нөлөөлөхийг сааруулж, шүүлтийн тэнцвэр, бодитой байдлыг хадгалдаг.
II шатны шалгаруулалт 2026 оны 10 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд On’n Off Production Концертын танхимд зохион байгуулагдаж, оролцогчдын 3 дууны эцсийн үнэлгээг нэгтгэн, нийт 120 хүртэлх оноогоор дүгнэж эрэмбэлсний үндсэн дээр уралдааны ялагчид тодорлоо.
Уралдаанд оролцсон нийт оролцогчиддоо баяр хүргэхийн ялдамд илүү их өрнүүн амжилтыг хүсэн ерөөе!
Шагналт байранд бусдыгаа тэргүүлэн шалгарсан 7 залуудаа БАЯР ХҮРГЭЕ!
СУРАЛЦАГЧ

Б.ЦЭРЭНХАНД
1-р байр 82.33 оноо

Ц.АНУЖИН
2-р байр 79.51 оноо

А.ХАТАНБААТАР
3-р байр 79.08 оноо

МЭРГЭЖЛИЙН

Б.БЯМБАДОРЖ
1-р байр 100.83 оноо

Г.МИНЖИНСОР
2-р байр 98.2 оноо

С.СҮХБАТ
3-р байр 93 оноо

ШИЛДЭГ ХУУРЧ

Б.ЦОГТБААТАР


Төслийг санаачлан хэрэгжүүлэгч:
”ТАВАН НҮДЭН” брэнд
Хамтран ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
”ХАН МЮЗИК” ХХК
МОНГОЛЫН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧДЫН ХОЛБОО